Манай вэб хуудсанд зочилж буй эрхэм таньд энэ өдрийн мэндийг хүргэе.

Хүдэрмөнх компани нь 1995 онд байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд автотехникийн салбарт амжилттай ажиллаж, Солонгос, Япон орнуудаас дэлхийд алдартай S-oil Seven, BOSCH зэрэг тос тосолгооны материал болон филтерийг хэрэглэгч түмэндээ нийлүүлж ирсэн.

Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол дүүргүүдэд хамгиин сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон “AUTOCARE” сүлжээ сервисийг ашиглалтанд оруулан та бүхэндээ улам ойртон ажиллаж байна.

Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн 9-р хороонд “AUTOMALL” төв, мөн 2019 онд Чингэлтэй дүүрэг, 5-р хороонд  орчин үеийн интерьер дизайны шийдэл бүхий “ЯЛАЛТ” плаза төвийг ашиглалтанд оруулж,  үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээг хангахуйц оффис, ресторан, бүх төрлийн автотехникийн сэлбэг хэрэгсэл, бүтээгдэхүүнээр үйлчилж, хүн бүхний орж үйлчлүүлэх дуртай үйлчилгээний төв болсон.

Эрч хүч, авъяас чадвар, цог золбоотой хамт олныхоо хүчээр өдгөө “Хүдэрмөнх” компани Монгол улсад салбартаа тэргүүлэх компаниудын нэг болсон юм.

Энэ бол тус компанид ажиллаж буй олон хүний нөр их хөдөлмөртэй салшгүй холбоотойгоос гадна бидэнтэй нягт хамтран ажилладаг бизнесийн түншүүд, харилцагч, хэрэглэгч, үйлчлүүлэгчид та бүхний итгэл сэтгэлийн үр шим билээ.

Амжилт бүтээлийг минь урам зоригоор тэтгэж, алдаа оноог минь харамгүй хэлж хамтран ажиллаж ирсэн байгууллага, аж ахуйн нэгж, үйлчлүүлэгч, хувь хүмүүстээ гүн талархал илэрхийлээд байгууллага хамт олныхоо өмнөөс эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ХҮНДЭТГЭСЭН:

ХҮДЭРМӨНХ ХХК-НИЙ ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ
Ш.ЕСӨН-ЭРДЭНЭ