The best bookmaker bet365

Дървен материал от www.emsien3.com

1. Автомашины тосыг сонгохдоо юуг анхаарах вэ?

“ S ” үсгээр эхэлсэн бол бензин хөдөлгүүрт зориулсан тос.
“ C ” үсгээр эхэлсэн бол дизель хөдөлгүүрт зориулсан тос.

2. Автомашины тос тослох материалын үйлчилгээний стандарт

Автомашины хөдөлгүүр ажиллах явцад шатахуун дутуу шатсанаас үүссэн тортог, идэмхий бодис, үрэлтийн явцад гарах металын үртэс зэргээс хамаарч моторын тосны чанарт өөрчлөлт гарах учир заасан стандартыг мөрдөж үйлчилгээг цаг хугацаанд нь хийх нь таны автомашины хөдөлгүүрийн эдэлгээг уртасгах ач холбогдолтой.

Хөдөлгүүрийн тосыг супер болон синтетик гэж ангилна. Супер тосыг 3000-5000 км, 100% синтетик тосыг 5000-10000 км тутамд солино.

3. Автомат дамжуулах ангийн тосыг хэдийд солих вэ?

Автомат хүч дамжуулах ангийн тос нь улаан болон шар өнгөтэй байдаг бөгөөд өнгөнөөс харж тосыг муудсан эсэхийг мэдэж болно.

Муудсан тосны өнгөнд хувирал орсон байх ба тос харласан байна. Автомат кропны тосыг жилд нэг удаа буюу 20,000 км тутамд солих шаардлагатай.

4. Хүч дамжуулах ангийн тос нь ямар зориулалттай вэ?

Хүч дамжуулах ангийн тос нь автомашины хурдны хайрцагны өндөр ачаалалтай эд анги болон диск араануудыг элэгдэл гэмтлээс хамгаалж тослох үүрэгтэй.

  • Хүч дамжуулах ангийг элэгдэл гэмтлээс хамгаална.
  • Цохилтын хүчийг багасгана.
  • Үрэлтийн үр дүнд явагддаг энергийн алдагдлыг багасгана.
  • Араатай эд ангиудын үрэлтээс үүссэн халууныг шингээнэ.
  • Арааны чичиргээ болон дуу чимээг багасгана.

Online bookmaker Romenia betwin365.webs.com