ТҮГЭЭЛТ
Бид бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн захиалгын дагуу тос, тослох материалыг хурдан шуурхай нийлүүлдэг.
Мөн уул уурхай, зам ангийн хүнд машин механизм ашигладаг компани болон хувь хүмүүст 20, 200 литрийн савалгаатай хүнд машин механизмын зориулалт бүхий тос тослох материалыг Улаанбаатар хот дотроо өөрийн унаагаар найдвартай хүргэх үйлчилгээ үзүүлж байна.
ТЭЭВЭРЛЭЛТ ХАДГАЛАЛТ
Бид Солонгос, Япон зэрэг орнуудаас тос, тослох материалаа импортлохдоо усан болон хуурай замаар стандартын дагуу тээвэрлэж, технологийн горимийн дагуу аюулгүй байдлын шаардлага хангасан агуулахад хадгалдаг.